Элэгний с вирус яаж халдварладаг



Манай улс элэгний хавдраар дэлхийд тэргүүлж, элэгний B, C, D вирусийн халдвар өндөртэй улсуудын тоонд ордог. Тиймээс та бүхэнд элэгний вирус, халдварын талаар зөвлөгөө, мэдээлэл хүргэж байна.

Гепатит, Элэгний B, C, D вирус гэж юу вэ?

Гепатит гэдэг нь элэгний үрэвсэл гэсэн утгатай ба үрэвсэл үүсгэдэг вирусийг A, B, C, D зэргээр ангилдаг.

Элэгний вирусийг хэрхэн илрүүлэх, ямар шинж тэмдэг илрэх вэ?

Вирусийн халдвар авсан эхэн үед ямар нэг тодорхой шинж тэмдэг илэрдэггүй. Харин хүндэрсэн тохиолдолд буюу халдвар аваад 6 сар өнгөрсөн бол архаг халдвар гэж үзнэ. Энэ үед арьс шарлах, хоолонд дургүй болох, гүйлгэх, шалтгаангүй ядрах шинж тэмдэг илэрдэг. Гэхдээ эдгээр шинж тэмдгүүдээр яг аль вирус нь вэ гэдгийг тодорхойлох боломжгүй тул заавал шинжилгээнд хамрагдах шаардлагатай.

Элэгний вирусүүд хоорондоо ямар ялгаатай вэ?

Бидний нэрлэж заншсанаар “Шарлах” буюу элэгний A вирус нь архагшдаггүй, бүрэн эмчлэх боломжтой. Харин B, C, D вирусийг архаг шатанд орохоос нь өмнө эмчлэх боломжтой. Вирусээс шалтгаант үрэвсэл архаг халдвар нь цаашлаад элэгний хатуурал, элэгний хавдар үүсгэх үндсэн шалтгаан болдог. Үүнээс В, D хоёр нь хүнд хавсарсан байдлаар тохиолддог учраас илүү хөнөөлтэй.

Ямар замаар халдварлах вэ?

Элэгний А вирус нь зөвхөн бохир ус, хүнс, гараар дамждаг. Харин B, C вирус нь цус, цусан бүтээгдэхүүн, бохир зүү, тариур болон бэлгийн замаар халдварладаг.

Вирусээс яаж урьдчилан сэргийлэх вэ?

А вирусийн хувьд хоол идэхээс өмнө болон бие зассаны дараа гараа сайтар угааж, түүхий ус уухаас зайлсхий. Харин B, C вирусийн хувьд бохир зүү, тариур хэрэглэхээс болгоомжилж санамсаргүй бэлгийн хавьталд орохгүй байх хэрэгтэй /Шаардлагатай тохиолдолд хамгаалалт хэрэглэх нь зүйтэй/. Аль ч вирусийн хувьд ариун цэврийг сайн сахиж, хэрэглэж буй зүйлсээ шалгах хэрэгтэй. Мөн элэгний вирусгүй гэж шинжилгээгээр тогтоогдсон бол вакцин хийлгэ.

Эрүүл мэндийн яамны газрын дарга Я.Амаржаргал: Элэгний B вирусийн вакциныг манай улсад 1991 оноос хийж эхэлсэн. Одоо ч гэсэн иргэд шинжилгээнд орж B вирусгүй гэж тогтоогдсон тохиолдолд ХӨСҮТ-д 15 000 төгрөг төлөөд хийлгэж болно. Энэ нь халдвар авах магадлалыг бууруулдаг бөгөөд дархлааг дэмждэг.

Вирус илэрсэн тохиолдолд ямар арга хэмжээ авах вэ?

Элэгний вирус илэрсэн тохиолдол та зайлшгүй эмчид хандах хэрэгтэй. Заавал эмчийн зааварчилгаар, хараа хяналтад эмчлүүлж, эм уух шаардлагатай. Өөрөө дур мэдэн эм ууж болохгүй. Учир нь халдвартай гэж оношлогдсон хүмүүсийн вирусийн тоо, хэмжээ адилгүй тул өөр өөр тун, хэмжээгээр эм ууж, эмчилгээ хийлгэнэ.

Эрүүл мэндийн яамны газрын дарга Я.Амаржаргал: Хэрвээ вирустэй гэсэн онош тогтоогдсон бол заавал эмчид үзүүлж эмчлүүлэх шаардлагатай. Эмийг зөвхөн эмчийн заавраар уух ёстой бөгөөд өөрөө дур мэдэн эм ууснаар та халдварыг улам даамжруулна.

Архаг В, D-г бүрэн эмчлэх арга бий юу?

C вирусийг амжилттай эмчилж байна. Харин B, D вирусийг бүрэн эмчлэх, үр дүн өндөртэй эмчлэх арга байхгүй байсан. Харин сүүлийн үед эрдэмтэд судалгаа, туршилтаар эмчлэх шинэ арга зам, эм зэргийг бүтээхээр ажиллаж байна. Үүний нэг илрэл болж B, D вирусийн эсрэг үйлчилгээтэй эмийг /Myrcludex B/ бүтээсэн ба хараахан хэрэглээнд нэвтрээгүй байгаа юм.

Мөн эмчилгээ хийснээр вирусийг саармагжуулж элэгний өвчлөл болох явцыг удаашруулж болдог.

Архаг B, D илэрсэн үед элгээ хэрхэн хамгаалж, арчлах вэ?

- Элэгний эмч болон эрүүл мэндийн байгууллагадаа тогтмол үзүүлж, эмчийн заавраар эмчилгээ хийлгэх эсвэл эм уух шаардлагатай.

- Архи, тамхи хэрэглэхээс зайлсхий. Тэдгээр нь элэгний өвчлөлийг даамжруулж, элгийг гэмтээж байдаг

- Ургамлын гаралтай эмчилгээ, нэмэлт витамин зэргийг хэрэглэх гэж байгаа тохиолдолд эмчтэйгээ заавал зөвлөлд

- Будаг, будаг шингэлэгч, цавуу, ахуйн цэвэрлэгээний бүтээгдэхүүн зэрэг элгийг гэмтээж болзошгүй химийн бодисуудыг хэт үнэрлэхээс зайлсхий

- Түүхий, шүүрхий, өөх ихтэй хоол хүнс бага хэрэглэж аль болох элгэнд хор учруулдаггүй жимс, жимсгэнэ, ногоо хэрэглэх хэрэгтэй.

Мөн гепатит B, D-гийн халдвартай тохиолдолд бусдад цусаа хандивлаж болохгүй гэдгийг санах хэрэгтэй шүү.

Элэгний вирусээс хэрхэн урьдчилан сэргийлж, халдвар авахгүй байх арга замуудын талаар Нийслэлийн эрүүл мэндийн газрын Эрүүл мэндийг дэмжих асуудал хариуцсан мэргэжилтэн Н.Мэндсайханаас тодрууллаа.

-Манай улс дэлхийд элэгний В, С вирусийн халдвар хамгийн өндөртэй оронд тооцогдож байгаа гэсэн. Хүн амын хэдэн хувь нь элэгний вирусийн халдвартай вэ?

-Манай оронд 2013 оны байдлаар нийт хүн амын дунд гепатитийн С вирус 15.6 хувь, элэгний В вирус 11.8 хувь, Д буюу дельта вирусийн халдвар 4.8 хувийн тархалттай байна. Энэ нь дэлхийн дунджаас зургаа дахин өндөр үзүүлэлт юм. Өөрөөр хэлбэл, арван таван хүн тутмын нэг нь элэгний С вирусээр халдварласан гэсэн үг. Энэ бол аюул. Өндөр хөгжилтэй оронд элэгний вирустэй бол ХДХВ халдвартай адилтгаж үздэг. Эмчлэх бүхий л арга хэрэглэдэг юм билээ. Манайд даанч ард иргэд маань, эрүүл мэндийн байгууллагынхан үүнд дасал болчихсон байна.

-Элэгний В, С вирус хүнд ямар замаар халдварлаж байна вэ. Хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

-Ерөнхийдөө элэгний үрэвсэл үүсгэдэг есөн төрлийн вирус (А,В,С,D,Е,G,F,TT) байдаг. Эдгээрээс манай оронд А,В,С,D вирусийн халдварууд зонхилон тохиолддог. Элэгний В.С.Д /дельта/ вирус бэлгийн замаар, цус, цусан бүтээгдэхүүнээр, мэс заслын үед, зүү тариураар ихэнхдээ халдварладаг.

-Дээр үед зүү, тариур буцалгаж хэрэглэдэг байхад зүүнээс халддаг байсан. Одоо тийм зүйл байхгүй болсон гэж хүмүүс ойлгож байгаа. Тэгвэл одоо ч зүүнээс халдвар тарах эрсдэл бий гэсэн үг үү?

-Тиймээ. Ялангуяа мэс ажилбар хийх, шүд авахуулах, хануур хийлгэх, зүү тавиулах, шивээс хийлгэх, гоо сайхны мэс засал хийлгэх гээд энэ бүхний цаана элэгний вирус халдварлах магадлал маш их байдаг. Өөрөөр хэлбэл, эмнэлгийн багаж хэрэгслийг олон удаа дамжуулан хэрэглэх, ариутгал дутуу хийгдсэнээс ийм эрсдэл гардаг. Тэгэхээр иргэд шүдээ авахуулахаасаа өмнө ямар байна, сарын дараа ямар байна вэ гэдгийг харьцуулж үзсэн шинжилгээ хийлгэх хэрэгтэй. Шүд авахуулахаасаа өмнө С вирус байхгүй байж байгаад сар, зургаан сарын дараа вирус илэрвэл шүдээ авахуулахад нь халдвар дамжсан гэсэн үг. Мөн хагалгаанд орохоос өмнө С вирусгүй байлаа. Гэтэл хагалгааны дараа гурав юм уу, зургаан сарын дараа вирус илэрвэл хагалгаанд орохдоо мэс ажилбараас халдвар авсан гэж мэдэх боломжтой.

-Хүмүүс элэгний вирусийн халдвар аяга, бохир гараар дамжиж байна гэж ярьж байна. Ялангуяа айраг уухдаа нэг аягаар дамжуулснаас болж халдвар авч байна гэсэн яриа гарсан байна лээ. Ийм замаар халдвар тарах уу?

- А, В, С, Д вирусийн халдвар өөр өөр замаар халдварлана. А вируст гепатит өвчтөний биеэс өтгөнөөр нь ялгаран гарч, хөрс, ус, хүний гар, ахуй орчны эд юмс, хүнсийг бохирдуулж тэдгээрээр дамжин эрүүл хүний хоол боловсруулах замаар орж өвчлүүлдэг. А вируст гепатитын эсрэг вакцин тариулах, гараа бохирдсон тухай бүрт нь тогтмол угаах, хувийн эрүүл ахуй, ариун цэврийг сахих, түүхий ус, цэвэрлээгүй жимс ногоо хэрэглэхээс зайлсхийх, ил задгай газарт худалдаж байгаа хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэхгүй байх зэргээр анхаарч болно. Харин В, С вируст гепатит өвчнийг үүсгэгч вирус нь шинжилгээгүй цус, цусан бүтээгдэхүүнээр, бохир буюу хангалтгүй ариутгасан эмнэлэг, гоо сайхны багаж хэрэгслүүд, шүдний сойз, сахлын хутга бусад хувийн хэрэглээний багажийг дамжуулж хэрэглэх явцад шарх, шалбархайгаар дамжин халдварладаг. Мөн халдвартай хүнтэй бэлгийн харьцаанд орох бас вирус тээгч, өвчтэй эхээс урагт дамжин халдварлана. Тиймээс тохиолдлын бэлгийн харьцаанд орохгүй байх, хамгаалалт хэрэглэх нь чухал юм. Гадаад орчинд элэгний В, С вирус тэсвэргүй байдаг тул бохир гараар дамжихгүй. Аяга, сав суулгаар дамжихгүй гэсэн үг. Харин анхааруулж хэлэхэд эмэгтэйчүүд чихээ цоолуулах, хөмсөг шивүүлэх, арьсаа татуулах гээд гоо сайхны хагалгаа хийлгэхдээ тухайн үйлчилгээний газраас багаж хэрэгслээ ариутгасан эсэхийг асууж, зохих шаардлагыг тавьж байх нь чухал. Нэмж хэлэхэд хүүхдүүдээ А, В вирусийн вакцинд хамруулснаар урьдчилан сэргийлж чадна.

-Элэгний вирус эдгэрдэггүй гэдэг. Энэ талаар мэдээлэл өгөөч?

-Элэгний вирус бие махбодид орчихсон л бол ханиадны вирустэй адил эм уугаад дарагдана гэж байхгүй. Элэгний вирусийн хамгийн аюултай нь үүнд байгаа юм. Нэгэнт орчихвол насан туршид нь байж байгаад тэр хүнийг элэгний хавдартай, эсвэл хатууралтай болгоно. Тиймээс вирус орсон тохиолдолд идэвхжүүлэхгүй, тогтоож барих нь чухал.

-Элэгний өвчлөл аль насныханд элбэг байна вэ?

-1996 он хүртэл бид дандаа буцалгасан тариур хэрэглэж байсан. Тэр үеийн халдвар авсан хүмүүс одоо 50, 60 настай болсон. Дунд болон дундаас дээш насныхан дунд С вирусийн тархалт их байна гэсэн үг. Энэ насныхан маань одоо элэгний хавдартай ангилалд орчихож байна. 1991 оноос эхлэн В вируст гепатитын эсрэг вакцинаар шинээр төрсөн бүх хүүхдийг тарьж дархлаажуулж эхэлснээс хойш бага насны хүүхдийн өвчлөл эрс буурсан боловч залуу насны хүн амын дунд уг вирусийн халдвар их байна. Мөн А вируст гепатит халдвар жил бүрийн есөөс арванхоёрдугаар сард дэгдэлт хэлбэрээр гарч 2-15 насны хүүхдүүд зонхилон өвчилж байна. 2012 оноос эхлэн А вируст гепатитын эсрэг вакциныг нэг нас хоёр сартай болон хоёр настай хүүхдэд товлолын дагуу дархлаажуулдаг болсон нь үр дүнгээ өгч байгаа. Харин С вирусийн вакцин байхгүй. Тиймээс урьдчилан сэргийлэх нь хамгийн чухал юм.

-Манай улсын хүн амын дунд хамгийн элбэг байгаа элэгний С вирусийн эсрэг одоо ямар эмчилгээ хийж байгаа вэ?

-Одоо манайд альфа интерферон рибаварин гэсэн эмийн хослол хэрэглэж байгаа. Хэрэв идэвхжилгүй эмчилгээ хийхгүй гам барих ёстой. Хамгийн их гам алддаг зүйл бол архи, даарч хөрөх, ханиад томуу тусах гэх мэтээр дархлаагаа сулруулах явдал. Мөн шарсан хайрсан өөх тостой хоолноос татгалзах хэрэгтэй. Түүнчлэн стресс вирусийг идэвхижүүлдэг гол хүчин зүйл.

ЭЛЭГНИЙ ҮРЭВСЭЛ ҮҮСГЭГЧ “А” ВИРУС

А хэлбэрийн элэгний үрэвсэлээр өвдсөн хүний ялгадсаар бохирдсон зүйлээр дамжин хүрэлцэх замаар халдварлана. Гол халдварлах зам нь уг өвчтэй хүний ялгадсаар бохирдсон ус хэрэглэх, жимс, хүнсний ногоо мэт дутуу болгож иддэг хүнсний бүтээгдэхүүнүүдийг дутуу угааж, цэвэрлэж идсэнээс болж олонхи хүнд эпидеми маягаар халдварлах боломжтой. Ариун цэврийн нөхцөл харьцангуй дорой бохир, усан хангамж муутай газруудад энэ өвчин хурдан халдварлана. Энэ хэлбэрийн элэгний үрэвсэлээс сэргийлэх арга замууд:
1.Гарыг хоол идэхийн өмнө болон бие зассаны дараа сайтар савандаж угааж хэвших.
2. Угаагаагүй ногоо, жимс идэхгүй, түүхий ус уухгүй байх.
3. Хоол, хүнс бэлтгэхийн өмнө заавал гараа угаах.
4. Хүнсний түүхий болон болсон бүтээгдэхүүнийг тус тусад нь хадгалах, бэлтгэх тавиур нь тусдаа байх.
5. Гудамж талбайгаас ил задгай хүнсний бүтээгдэхүүнийг авч хэрэглэхгүй байх.
6. Бие засах газар, муу усны цооногт халдваргүйтгэлийн бодис хэрэглэх.
7. Гэр орондоо цэвэрлэгээ хийж, хаалганы болон шатны бариулыг цэвэрлэх.
8. Нойтон сальфетка хэрэглэх.
Гараа зөв, байнга угааж хэвших нь энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн энгийн арга юм.
ЭЛЭГНИЙ ҮРЭВСЭЛ ҮҮСГЭГЧ “С” ВИРУС

Дэлхий дахинд элэгний С вирусын халдвартай 130-170 сая хүн амьдардаг ба жил бүр 3-4 сая хүн халдвар авч, 350-500 мянган хүн уг вирустай хамааралтай өвчнөөр нас бардаг талаар ДЭМБ мэдээлжээ. С хэлбэрийн вирусээр үүсгэгдсэн элэгний үрэвсэл нь цус юүлэх, эрхтэн шилжүүлэн суулгах үед, мөн бохирдсон зүү, тариураар дамжин/хар тамхичид голдуу өвчилдөг/ халдварладаг. Хэрэв та “С” вирусээр өвдсөн элэгний өвчтэй хэн нэгнийг мэддэг бол түүнээс халдвар авах вий гэж айлтгүй бөгөөд түүний хэрэглэдэг шүдний сойз, хумсны хэрэгсэл зэрэг цус хүрэлцэж болох зүйлүүдийг хэрэглэхгүй байхад л хангалттай. Үнсэлцэх, найтаах, ханиах, тэврэх гэх мэт хүрэлцэх замаар халдварлахгүй. Гэвч хор уршгийн хувьд өвчилсөн хүнд 5-20 жил өвчний явц үргэлжилдэг.

ЭЛЭГНИЙ ҮРЭВСЭЛ ҮҮСГЭГЧ “В” ВИРУС

Энэ вирус мөн л элгийг хүндээр гэмтээх сорвижуулж, хорт хавдар, үхэлд хүргэдэг мөн аюултай вирус.
Энэ төрлийн вирусээр үүсгэгдсэн элэгний үрэвсэл нь мөн хүний цусаар дамжин цус юүлэх, эрхтэн шилжүүлэх үед халдварлахаас гадна хүнээс ялгарч буй шингэнүүд үрийн шингэн, үтрээний ялгадсаар дамжин халдварладаг.

“В” ВИРУСЭЭР ХАЛДВАРЛАСНЫ ДАРАА БИЕД ЯМАР ӨӨРЧЛӨЛТ ГАРАХ ВЭ?

Ихэнх насанд хүрэгсэдэд /95 хувиас доошгүй/ өвчний шинж тэмдэг тодорхой хугацаагаар 14 хоногоос хэдэн сар хүртэл илэрнэ. Өвчний шинж тэмдэг бүрэн илэрсэний дараа уг өвчний эсрэг дархлал тогтдог. Хэдийгээр үндсэн хурц өвчилсөний шинжүүд арилах боловч уг өвчнийг тараагч, хадгалагч болдог. Зарим хүмүүс цааш элэгний архаг үрэвсэлтэй болж даамжирна.Өвчний явц 10-25 жил үргэлжилнэ. Хэрэв та элэгний В вирус тээгч бол цусны, плазмын эрхтэний болон спермийн донор болж чадахгүй.

“В” ВИРУСЫН ХЭЛБЭРИЙН ХЭЛБЭРИЙН ЭЛЭГНИЙ ҮРЭВСЭЛИЙН ТАРХАЛТ

Жилд 73,000 америк хүн В элэгний вирусын халдвар авч өвчилдөг ба энэ нь ДОХ-ын халдвараас 2 дахин өндөр үзүүлэлт. Гэвч 1980 онд 260,000 хүн В элэгний вирусын халдвар авч байсантай харьцуулахад энэ өвчний өвчлөл, халдвар харьцангуй буурч байгаа. Энэ нь HBV буюу В вирусын эсрэг вакцин гарсантай холбоотой юм. Одоо АНУ-д 1,25 сая хүн энэ өвчний вирус тээж явдаг байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээгээр дэлхий дээр 350 саяаас доошгүй хүн энэ өвчний вирусыг хадгалж, тээж явдаг ба үүний 75 хувь нь Азид, Төв Азид, хөгжил буурай орнуудад байдаг гэсэн мэдээлэл байна.

ӨВЧИЛСӨНӨӨ ЯАЖ МЭДЭХ ВЭ?

Хурц үрэвсэлийн үед илрэх шинж тэмдэг.
1.Арьс болон нүдний цагаан хэсэг шарлах буюу шээс хүрэн, бараан хар цай мэт болно.
2.өтгөн-цайвар өнгөтэй болно.
3.Шалтгаангүйгээр эцэж, сульдана.
4.Хоолны дур арилж, дотор муухай оргин бөөлжинө.
5.Хэвлийгээр өвдөнө.

ХЭН ВАКЦИНД ХАМААРАХ ВЭ?
1. 18 нас хүртлэх бүх хүүхэд, бүх шинэ төрсөн нярай.
2. Өвчтэй аав, ээж, төрөл төрөгсөд, найз нөхдөө асардаг хүмүүс
3. Тариа байнга хийлгэдэг хүмүүс.
4. Нэгээс дээш сексийн хамааралтай хүмүүс.
5. Эмнэлгийн ажилтнууд
6. “В” вирус тээгчидтэй олонтаа тохиолдож болох газар ажилладаг хүмүүс. Багш нар, сургуулийн ажилтнууд.
7. Цус цэвэрлэх эмчилгээ хийлгэсэн хүмүүс.
8. Элэгний вирусээр үүсгэгдсэн үрэвсэл өргөн тархсан улс орнуудаар аялал, жуулчлал, бизнесийн ажлаар явагсад тус тус вакцинд хамрагдахыг зөвлөж байна.

ЖИРЭМСЭН ЭХЭЭС ХҮҮХДЭД ЭНЭ өВЧИН ДАМЖИХ УУ?
Тиймээ, Элэгний “В” Вирусийн хэлбэрийн үрэвсэлээр өвдсөн эмэгтэйгээс төрсөн хүүхдэд энэ өвчин дамжих аюултай.

Гепатит өвчнөөс сэргийлэхийн тулд иргэн та:

  • А, В вируст гепатитын халдварын эсрэг вакцин хийлгэх
  • Хувийн ариун цэвэр, эрүүл ахуйн дэглэмийг мөрдөх
  • Ундны ус, хүнсний аюулгүй байдлыг хангах
  • Цус, цусан бүтээгдэхүүний хяналт шинжилгээг сайжруулах
  • Эмнэлгийн тусламж үйлчилгээнд нэг удаагийн эсвэл ариутгасан багаж хэрэгсэл хэрэглэх
  • Бэлгийн аюулгүй харьцаа: бэлгэвч хэрэглэх, бэлгийн хавьтагчдын тоог цөөрүүлэх
  • Судсаар эм тариа хэрэглэгчдийн аюулгүй хэрэглээний дадлыг сайжруулах
  • Шивээс хийлгэх, чих цоолох зэргээр арьс, салстын бүрэн бүтэн байдлыг алдагдуулахаас зайлсхийх хэрэгтэй юм.

Баян-Өлгий аймгийн ЭМГазрын Халдварт өвчний тандалт сэргийлэлтийн алба

Гепатит Б хэрхэн халддаг вэ?
Гепатит Б нь цусан дахь вирусаар халдварладаг халдварт өвчин юм. Гепатит Б вирус халддаг хамгийн нийтлэг замуудыг доор жагсаалаа.

  • Халдвартай цус болон биологийн шингэнд шууд хүрэлцсэнээр
  • Халдвар авсан эхээс нярайд жирэмслэлтийн явцад болон төрөх үеэр
  • Халдвар авсан хүнтэй хамгаалалтгүй бэлгийн харьцаанд орсноор
  • Зүү тариурыг дундаа болон дахин хэрэглэснээс (Жишээлбэл: хар тамхи, хууль бус бодис хэрэглэхдээ зүү тариурыг дундаа хэрэглэх, бүрэн ариутгаагүй зүү тариурыг дахин хэрэглэх, шивээс хийлгэх, чих болон биендээ персинг хийлгэх, зүү эмчилгээ зэрэг байж болно)
  • Баталгаагүй эмч, шүдний эмч, хануурч нар ариутгаагүй эмнэлгийн хэрэгсэл, зүү тариур хэрэглэж байх магадлалтай

Гепатит Б ахуйн замаар халдварладаг уу?
Үгүй, гепатит Б нь өдөр тутмын ахуйн замаар халддаггүй.Уг өвчин нь агаар дуслын замаар болон тэврэлдэх, хүрэх, найтаах, ханиах болон хаалганы бариул, жорлонгийн суултуур зэргээр халдварладаггүй.Түүнчлэн хэн нэгэнтэй хамт хооллох, уух болон халдвар авсан хэн нэгний бэлтгэсэн хоолноос халдвар авах боломжгүй.

Ямар хүмүүс гепатит Б-ийн халдвар авах магадлал өндөртэй вэ?
Хүн болгон гепатит Б вирус халдварлах эрсдэлтэй ч тодорхой бүлэг хүмүүс халдвар авах магадлал илүү өндөр байдаг. Таны ажил, амьдралын хэв маяг эсвэл зүгээр л гепатит Б вирусын халдвартай гэр бүлийн гишүүн болж төрснөөр л халдвар авах магадлал ихсэж байдаг. Халдвар авах "өндөр эрсдэлтэй" бүлгүүдийг жагсаалаа. Гэвч эдгээр нь бүрэн жагсаалт биш юм.

  • Гепатит Б вирусын халдвар авсан хүнтэй гэрлэсэн эсвэл хамт амьдардаг хүмүүс (насанд хүрэгчид, хүүхдүүд)
  • Гепатит Б вирусын тархалт ихтэй бүс нутгуудын иргэд, эсвэл эцэг эх нь тус орнуудаас гаралтай хүмүүс (Ази, Африк болон Өмнөд Америкийн зарим хэсэг, Зүүн Европ, Ойрхи Дорнодын орнууд)
  • Гепатит Б вирусын тархалт ихтэй бүс нутгуудын иргэд, эсвэл тус бүс нутгуудаар аялж буй жуулчид (Ази, Африк болон Өмнөд Америкийн зарим хэсэг, Зүүн Европ, Ойрхи Дорнодын орнууд)
  • Сексийн идэвхтэй насандаа явж буй өсвөр насныхан болон насанд хүрэгчид
  • Эрчүүд хоорондоо бэлгийн хавьталд орж байгаа тохиолдолд
  • Халдвар авсан эхээс нярайд
  • Ажлын шаардлагаар цус цусан бүтээгдэхүүнтэй харьцдаг эмч сувилагч нар болон бусад ажилтнууд
  • Түргэн тусламжийн ажилтнууд
  • Бөөрний диализ хийлгэж буй өвчтөнүүд
  • Сувиллын газар, байгууллага, засан хүмүүжүүлэхэд байгаа хүмүүс, ажилчид
  • 1992 оноос өмнө цус сэлбүүлсэн өвчтөнүүд эсвэл зориулалтын бус аргаар цус сэлбүүлсэн хүмүүс
  • Хар тамхи тарьж хэрэглэдэг байсан болон хэрэглэж байгаа хүмүүс
  • Шивээс болон персинг хийлгэсэн хүмүүс
  • Баталгаагүй эмч, шүдний эмч, үсчний үйлчилгээ авдаг хүмүүс

Гепатит Б-ийн эсрэг санал болгож буй ямар вакцинууд байдаг вэ?
Гепатит Б-ийн эсрэг вакциныг дөнгөж төрсөн нярай болон 18 хүртэлх насны хүүхдүүдэд хийлгэхийг ДЭМБ болон АНУ-ын ӨХУСТ зөвлөдөг. Түүнчлэн ӨХУСТ өндөр эрсдэл бүхий насанд хүрэгчдийн бүлгүүдэд вакцин хийлгэхийг зөвлөдөг байна.
Гепатит Б-ийн вакцин нь нярай хүүхэд болон 18 нас хүртэлх хүүхдүүдэд аюулгүй, бөгөөд үр дүнтэй вакцин юм. Түүнчлэн гепатит Б-ийн вакциныг чихрийн шижин өвчтэй хүмүүс болон ажил, амьдралын онцлогоор, эсвэл төрсөн нутгийн байршлаас хамааран халдвар авах өндөр магадлалтай хүмүүсийг хийлгэхийг санал болгодог Хүн бүр их бага хэмжээгээр халдвар авах эрсдэл байдаг учраас архаг элэгний өвчлөлөөс сэргийлэн гепатит Б-ийн вакциныг хийлгэх нь таны амьдралын турш уг өвчнөөс хамгаалах хамгаалалт болох юм.

Гепатит Б-ийн вакцинууд аюулгүй юу?
Тийм, гепатит Б-ийн вакцин нь аюулгүй бөгөөд өндөр үр дүнтэй. Гепатит Б-ийн вакцин нь анхны "хорт хавдрын эсрэг вакцин" юм. Учир нь уг вакцин дэлхий дээрх элэгний хорт хавдрын өвчлөлийн шалтгааны 80 хувийг эзэлдэг гепатит Б вирусаас таныг хамгаалж чадна.

Дэлхий дахинаа тэрбум гаруй тунгаар тарьж хэрэглэсэн туршлагаас харахад гепатит Б-ийн вакцин нь хамгийн аюулгүй вакцинуудын нэгт зүй ёсоор орж байна.

Вакцин хийлгэх үедээ гепатит Б-ийн халдвар авах эрсдэлтэй юу?
Үгүй, та вакцинаас гепатит Б халдварлахгүй. Энэхүү вакциныг лабораторийн аргаар гаргаж авдаг.Вакцин хийлгэснээс үүсэх хамгийн түгээмэл сөрөг нөлөө гэвэл тариулсан хэсэгт улайж хөндүүрлэх явдал юм.

Гепатит Б-ийн вакциныг ямар хуваарийн дагуу хийлгэх ёстой вэ?
Гепатит Б-н вакциныг та оршин суугаа газрынхаа эмнэлэг эрүүл мэндийн байгууллага, эмч нараар хийлгэх боломжтой.

Ерөнхийдөө гурван удаагийн тарилгаар вакциныг бүрэн тариулсан гэж үздэг ч 11-15 насны хүүхдүүдэд түргэвчилсэн хоёр удаагийн тарилга хийж болдог. Түүнчлэн АНУ-н Хүнс, Эмийн Зохицуулалтын холбооноос 2017 онд зөвшөөрөгдсөн 2 удаа тариулдаг шинэ вакцин гарсан байдаг.Халдвартай эхээс төрсөн нярай эхээс төрсөн даруйдаа төрөх өрөөнд эсвэл 12 цагийн дотор гепатит Б-н вакцины анхны тарилгаа хийлгэх ёстой байдаг.

  • 1 дэх тарилга - Төрөх өрөөнд эсвэл өгөгдсөн цагийн дотор нярайд эхний тарилгыг хийнэ
  • 2 дахь тарилга - Анх тариулснаас хамгийн багадаа 1 сар (28 хоног)-ын дараа хийгдэнэ
  • 3 дахь тарилга - 1 дэх тарилгаас зургаан сарын дараа (эсвэл 2 дахь тарилгаас хамгийн багадаа 2 сарын дараа) тариулна

1 дэх болон 3 дахь тарилгын хооронд 16-н долоо хоногийн зай байх ёстой. Хэрвээ та вакцин хийлгэх хугацаанаасаа хоцорсон бол дахин эхлэх шаардлагагүй бөгөөд хэдэн жилээр хоцорсон ч хамаагүй хамгийн сүүлд тариулсан тарилгаас үргэлжлүүлэх нь зөв.

Вакцинжуулалт амжилттай болж гепатит Б-ээс хамгаалагдсан эсэхээ шалгахыг хүсвэл энгийн цусны шинжилгээ өгч "гепатит Б-ийн антибоди титр" (HBsAB) гэсэн хэсгийг шалгахад болно.

Гепатит Б-ээс өөрийгөө хамгаалахын тулд юу хийж болох вэ?
Гепатит Б нь цус болон биологийн шингэнээр дамжин халдварладаг тул та дараах энгийн зүйлсийг мөрдсөнөөр вакцин хийлгэж дуустал өөрийгөө халдвараас хамгаалж болно.

  • Аливаа биологийн шингэнд шууд хүрэлцэхээс зайлсхийх
  • Бэлгийн хавьтлын үед бэлгэвч хэрэглэх
  • Хууль бус хориглосон эмийн бодисыг шууд болон тарилгаар хэрэглэхээс зайлсхийх
  • Хурц иртэй сахлын хутга, шүдний сойз, ээмэг болон хумсны хутгыг бусадтай хувааж хэрэглэхгүй байх
  • Зүү тавиулах, шивээс хийлгэх, персинг хийлгэх болон шүдээ янзлуулахдаа нэг удаагийн ариутгасан зүү тариур хэрэглэж байгаа эсэхийг шалгах
  • Цус асгарсан газрыг цэвэрлэхдээ бээлий өмсөж, хлорын шохой болон усны найрлагатай шингэн хэрэглэх
  • Цус цэвэрлэсний дараа гараа савандаж угаах
  • Хамгийн гол нь та гепатит Б-ийн вакцин хийлгэх шаардлагатай!

How can I get hepatitis B?
Hepatitis B is an infectious disease caused by a virus that is spread through blood. Listed below are the most common ways hepatitis B is passed to others:

  • Direct contact with infected blood or infected bodily fluids
  • From an infected mother to her newborn baby during pregnancy or delivery
  • Unprotected sex with an infected partner
  • Shared or re-used needles (for example, sharing needles for illegal drugs or re-using needles that are not properly sterilized for medicine, acupuncture, tattoos, or ear/body piercing)
  • Unsterilized medical equipment or needles that may be used by roadside doctors, dentists or barbers

Is hepatitis B transmitted casually?
No, hepatitis B is not spread through casual contact. You cannot get hepatitis B from the air, hugging, touching, sneezing, coughing, toilet seats or doorknobs. You cannot get hepatitis B from eating or drinking with someone who is infected or from eating food prepared by someone who has hepatitis B.

Who is most likely to become infected with hepatitis B?
Although everyone is at some risk for getting hepatitis B, there are some people who are more likely to get infected. Your job, lifestyle, or just being born into a family with hepatitis B can increase your chances of being infected. Here are some of the most common "high risk" groups -- but please remember that this is not a complete list:

  • People who are married to or live in close household contact with someone who has hepatitis B. This includes adults and children.
  • People who were born countries where hepatitis B is common, or whose parents were born in countries where hepatitis B is common (Asia, parts of Africa and South America, Eastern Europe, and the Middle East).
  • People who live in or travel to countries where hepatitis B is very common (Asia, parts of Africa and South America, Eastern Europe, and the Middle East).
  • Sexually active adults and teenagers
  • Men who have sex with men
  • Infants born to infected mothers
  • Healthcare workers and others who are exposed to blood in their jobs.
  • Emergency personnel
  • Patients who are on kidney dialysis
  • Residents and staff of group homes, institutions, or correctional facilities.
  • Recipients of blood transfusions before 1992, or more recent recipients of improperly screened blood
  • Injection drug users, past and present
  • People who get tattoos or body piercing
  • People who use roadside doctors, dentists or barbers

What are the recommendations for the hepatitis B vaccine?
The hepatitis B vaccine is recommended for all infants and children up to age 18 years by the World Health Organization (WHO) and the U.S. Centers for Disease Control and Prevention (CDC). The CDC also recommends that adults in high-risk groups be vaccinated.

The hepatitis B vaccine is a safe and effective vaccine that is recommended for all infants at birth and for children up to 18 years. The hepatitis B vaccine is also recommended for adults living with diabetes and those at high risk for infection due to their jobs, lifestyle, living situations, or country of birth. Since everyone is at some risk, all adults should seriously consider getting the hepatitis B vaccine for a lifetime protection against a preventable chronic liver disease.

Is the hepatitis B vaccine safe?
Yes, the hepatitis B vaccine is very safe and effective. In fact, it is the first “anti-cancer vaccine” because it can protect you from hepatitis B, which is the cause of 80% of all liver cancer in the world.

With more than one billion doses given throughout the world, medical and scientific studies have shown the hepatitis B vaccine to be one of the safest vaccines ever made.

Can I get hepatitis B from the vaccine?
No, you cannot get hepatitis B from the vaccine. The vaccine is made from a synthetic yeast product in a laboratory. The most common side effects are redness and soreness in the arm where the shot is given.

What is the hepatitis B vaccine schedule?
The hepatitis B vaccine is available at your doctor's office and local health department or clinic. Three doses are generally required to complete the hepatitis B vaccine series, although there is an accelerated two-dose series for adolescents age 11 through 15 years, and there is a new 2-dose vaccine that was approved by the U.S. Food and Drug Administration (FDA) for use in adults in 2017.

It is important to remember that babies born to infected mothers must receive the first dose of hepatitis B vaccine in the delivery room or within the first 12 hours of life.

  • 1st Shot - At any given time, but newborns should receive this dose in the delivery room
  • 2nd Shot - At least one month (or 28 days) after the 1st shot
  • 3rd Shot - Six months after the 1st shot (or at least 2 months after the 2nd shot)

There must be at least 16 weeks between the 1st and 3rd shot. If your vaccine schedule has been delayed, you do not need to start the series over, you can continue from where you have left off – even if there have been years between doses.

To be certain that you are protected against hepatitis B, ask for a simple blood test to check your “hepatitis B antibody titers” (HBsAb) which will confirm whether the vaccination was successful.

What else can I do to protect myself from hepatitis B?
Since hepatitis B is spread through infected blood and infected body fluids, there are several simple things that you can do to protect yourself from possible infection until your vaccination is complete:

  • Avoid touching blood or any bodily fluids directly
  • Use condoms with sexual partners
  • Avoid illegal drugs and prescription drug misuse, including injection of such drugs
  • Avoid sharing sharp objects such as razors, toothbrushes, earrings, and nail clippers
  • Make sure that sterile needles and equipment are used for medicine, the dentist, acupuncture, tattoos, ear and body piercing
  • Wear gloves and use a fresh solution of bleach and water to clean up blood spills
  • Wash your hands thoroughly with soap and water after touching or cleaning up blood
  • Most importantly, make sure you receive the hepatitis B vaccine!

3805 Old Easton Road
Doylestown, PA 18902
USA
Phone: 215.489.4900
Fax: 215-489-4920
Contact Us

Читайте также:

Пожалуйста, не занимайтесь самолечением!
При симпотмах заболевания - обратитесь к врачу.

Copyright © Иммунитет и инфекции